Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 5-нд ихэнх нутгаар хүйтэрч, нойтон цас орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 45 секунд

Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 04-нөөс 2024 оны 10 сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

ХҮН нам Улаанбаатар хотын нягтрал, ачаалал ихтэй гудамжнуудад Трамын шийдэл шууд нэвтрүүлж түгжрэлээс ангижруулна гэв
ХҮН нам Улаанбаатар хотын нягтрал, ачаалал ихтэй гудамжнуудад Трамын шийдэл шууд нэвтрүүлж түгжрэлээс ангижруулна гэв
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.