УИХ ээлжит бус чуулган наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан. Улмаар ээлжит бус чуулганд МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдсэн УИХ-ын гишүүн Д.Ганмаа нь гадаадад ажилтай гэх шалтгаанаар огт оролцоогүй юм. Тэрбээр 7 удаагийн хуралдааныг өнжсөн.
Тэгвэл өнөөдөр /2024.10.01/ ес дэх удаагийн парламентын намрын чуулган нээлтээ хийсэн. УИХ-ын гишүүн Д.Ганмаа чуулганы нээлтэд оролцож байна.