Ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нар Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хуульд “Улсын Их хурлын гишүүд ашиг сонирхлоос ангид байх” асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй. Албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн зүйлийн 6.4-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болохуйц нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж тус тус заасан байдаг ч одоогоор мэдэгдэж, татгалзсан ердөө хоёр УИХ-ын гишүүн байдаг талаар мэдээлэлдээ онцоллоо.

Иймд дээрх хуулийн төслийг санаачлан, боловсруулж байгаа. Хуулийн төсөл https://d.parliament.mn сайтад байршсан учраас олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэг чухал байгааг хэлсэн юм. Хуулийн төсөлд иргэдийг саналаа өгөхийг хууль санаачлагчид хүслээ.

Д.Батмөнх: Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломжтой
Д.Батмөнх: Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломжтой
 
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!