Голомт банк, QPay хамтран бизнес эрхлэгч иргэдэд зориулсан урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Голомт банк болон QPay цахим төлбөрийн үйлчилгээ хамтран бизнес эрхлэгч иргэдэд зориулсан оноотой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Бизнес эрхлэгч ИРГЭН та 2024.12.31-нийг дуустал QPay-д Голомт банкны дансаа холбон худалдаа, үйлчилгээний орлогоо хүлээн аваад оноо цуглуулах боломжтой. Харин цуглуулсан оноогоороо Хөнгөлөлтийн купон авах эсвэл Хосоороо гадаадад аялах эрхийн шагналтай сугалаанд оролцоорой. Таны хүлээн авсан орлогын 50₮ тутамд 1 оноо бодогдоно.

Оноогоо хэрхэн зарцуулах вэ?

Хөтөлбөрийн хүрээнд 2024.08.05-ны өдрөөс эхлэн QPay ашиглан, Голомт банкны дансанд хүлээн авсан орлого бүрд оноо олгож эхэлсэн бөгөөд та өөрт үүссэн оноог Loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр шалгах боломжтой. Мөн оноогоо ашиглан купон авах болон сугалааны эрх идэвхжүүлэхдээ дээрх сувгуудыг ашиглаарай.

Санамж:

  • Зөвхөн QPay мерчантад бүртгэлтэй Голомт банкны харилцагч иргэн хамрагдана.
  • QPay орлогоо заавал Голомт банкны дансандаа хүлээж авах шаардлагатай.
  • Гүйлгээ хийгдсэнээс хойш 2 өдрийн дараа таны оноо системд бүртгэгдэнэ.

Урамшуулалт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 болон Лояалти шугам 7515-1111 дугаараас авна уу. Харин та хараахан QPay-д бүртгэлгүй бол өөрт ойр Голомт банкны салбарт хандан хүсэлт гарган бүртгүүлэх боломжтой.

Өнөөдөр 22:00 цагаас “Энхжин“ худалдааны төв орчмын авто замыг ХААНА
Өнөөдөр 22:00 цагаас “Энхжин“ худалдааны төв орчмын авто замыг ХААНА
 
МҮИС-д зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлжээ
МҮИС-д зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!