Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэрэгт УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, ТӨҮГ-ын дарга асан зэрэг 43 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна.

Одоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: “Нүүрсний“ гэх хулгайн гол эзэд хууль бус хөрөнгө, эрх мэдэлтэйгээ чимээгүй оршсоор байгаа
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: “Нүүрсний“ гэх хулгайн гол эзэд хууль бус хөрөнгө, эрх мэдэлтэйгээ чимээгүй оршсоор байгаа
 
256 бөхийн “Азтай залуус 12-р сар“  барилдааны түрүү бөх Вьетнам руу хосоороо аялах эрхээр шагнуулав
256 бөхийн “Азтай залуус 12-р сар“ барилдааны түрүү бөх Вьетнам руу хосоороо аялах эрхээр шагнуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.