Дөчин их наядын хулгай гэх тодотголтой нүүрсний гэх хэрэгт анх 17 улстөрчийг зарлаж, эцэст нь 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн түүхтэй. Тэр нь Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар юм. Гэтэл хачир дээрээ “нүүрс” гэх үг ороогүй ч шүүхээр орж таслуулсан нь Т.Аюурсайхан, Б.Ганхуяг болж бол “Ажнай” Д.Бат-Эрдэнийн холбогдсон хэрэг өнөөдрийг хүртэл АТГ-д гацаж, бусад хүмүүсийн хэрэг шүүхээр орж таслагдаагүй байгаа билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс зарим зүйлийг тодруулахад "Нүүрсний хулгайг мөсөн уул гэж авч үзвэл ёроолд нь асар их хэмжээний хөрөнгө л байгаа. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр үзүүрт нь л зогсож байна шүү дээ. Гэтэл цөм хэсэг нь нийгэмд чимээгүйгээр хөрөнгө, эрх мэдлээ хадгалаад хөвсөөр л байна. Бид авлигын эсрэг хуулиар түүнийг задлахыг зорьж байгаа хэрэг.
Одоогийн хуульд гэм буруу гэдэг ойлголт бий. Хэрэв гэм буруутай бол шүүхээс ял авна. Гэтэл эндээс мөсөн уулын хамгийн үзүүр хэсэгт байгаа маш цөөн хэсэгт энэ заалт үйлчилж байна. Өөрөөр хэлбэл асуудлын цөм рүү бид нэвтэрч чадахгүй байна гэсэн үг.
Хууль зүйн сайдын хувьд АТГ-ын мөрдөн шалгаж байгаа тодорхой хэргийн талаар ямар ч байр суурь илэрхийлэх боломжгүй. Хэрэв Ардчилсан намын гишүүн, энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүн, цаашлаад намын лидер, мөн МАН-ын гишүүн, сайд дарга гээд аль ч намын төрийн өндөр албан тушаалтан байсан хууль бус хөрөнгийг хураах тухай хуульд хамаарч, шийтгэлээ хүлээх нь зүйн хэрэг" гэв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!