Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ыг найруулагч Н.Наранбаатар удирдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Улсын драмын эрдмийн театрын захирал, МУУГЗ Д.Цэрэнсамбуу гавьяаныхаа амралтад гарч байна. Тиймээс өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчал, залуучуудын сайд Ч.Номин хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Ингэснээр тус театрын дараагийн захирал хэн байх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар найруулагч Н.Наранбаатар УДЭТ-ыг удирдан ажиллахаар болж байгаа аж.

Н.Наранбаатар нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажилладаг бөгөөд "Бооцоо", "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг уран бүтээлүүдийг найруулан үзэгч түмэнд толилуулсан байдаг.

НҮБ: Дэлхийн хэмжээнд 2030 он гэхэд бага, дунд боловсролын 44 сая багш боловсролын салбарт шаардагдахаар байна
НҮБ: Дэлхийн хэмжээнд 2030 он гэхэд бага, дунд боловсролын 44 сая багш боловсролын салбарт шаардагдахаар байна
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.