Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын шинэчлэл болон 2025 оны төсвийн төслийн талаар салбар яамнаас мэдээлэл өглөө.
Сайд Л.Энх-Амгалан "Манай яамны 2025 оны төсөв 4.5 их наяд төгрөг. Үүнээс 2.6 их наяд нь хүүхдийн мөнгө болон халамжтай холбоотой зардал. Мөн улсын төсвөөс нийгмийн даатгалын санд тэтгэврийн зөрүү 1.4 их наяд төгрөг тусгасан. Өнөөдөр гол анхаарах асуудал бол нийгмийн даатгалын сангийн алдагдал. Цаашид Монгол Улс тэтгэврийн сантай байх уу, үгүй юу, ямар эрсдэл үүсээд байна гэдэг асуудал. Хойд хормойгоо авч ур хормойгоо нөхөж, гал унтраах байдлаар явсаар байвал нийгмийн даатгалын санд маш том эрсдэл тулгарахад ойрхон байна.
Ирэх жил бид тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмэхээр төсөв өргөн барьсан. Тэтгэврийг яагаад зургаан хувиар нэмж байна гэхээр сая шинээр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэврийг жил бүр үнийн инфляцтай уялдлуулж нэмнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай болсон.
Түүнчлэн ажил олгогч нар "Нийгмийн даатгалын шимтгэл хэт өндөр байна. Бид үр ашгийг нь хүртэж чадахгүй байна" гэж ярьдаг. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан даатгалууд дээр ажил олгогчдод өгөөжтэй байх шинэчлэлтүүдийг хийж байгаа. Ажлаасаа хүн халаагүй ААН-д НДШ-ийг 15 хувь хөнгөлөх зохицуулалт хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!