УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.
Тэгвэл шинээр бүрдсэн парламентад тойргоос сонгогдсон гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа дараах 9 гишүүний хандивын мэдээллийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатарт 19 иргэнээс 94.1 сая, 6 хуулийн этгээдээс 120 сая буюу нийт 214.1 сая төгрөгийн хандив цугларчээ.
Хуулийн этгээд:
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Ухаа худаг ус хангамж” ХХК – 30 сая
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 10 сая
-“Дэлгэрэх ногоо” ХХК – 10 сая
-“Алтай фүүд корт” ХХК – 10 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 102.1 сая
-Зурагт самбар, лед дэлгэц байршуулах – 14.7 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 18.2 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажилагааны зардал – 78 сая байна.
-О.Цогтгэрэлд ямар ч хандив ирээгүй бөгөөд өөрөөсөө 1.1 тэрбум сонгуульдаа зарцуулсан-
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд ямар нэг иргэн, хуулийн этгээдээс хандив ирээгүй ч өөрийн хөрөнгөөсөө 1 тэрбум 132 сая 500 мянган төгрөг хандивын дансандаа байршуулж, сонгуульдаа ашиглажээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 211.6 сая
-Зурагт самбар, лед дэлгэц байрлуулах – 41.2 сая
-Намын далбааг гудамж талбайд байрлуулж, уриа таних тэмдэг ашиглах – 4 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 54.3 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажилагааны зардал – 734.1 сая
-Радио телевиз ашиглах – 5 сая
-Цахим орчин ашиглах – 64.6 сая
-ҮЛДЭГДЭЛ: 17.4 сая төгрөг гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
-Ж.Чинбүрэн 250 сая төгрөгийн хандив цуглуулж, өөрөөсөө 30 саяыг дансандаа нэмж байршуулжээ-
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд 37 иргэнээс 220.9 сая, “Есөнмөнх сүлд” ХХК-аас 30 сая буюу нийт 250.9 сая төгрөгийн хандив цугларчээ. Харин өөрийн хөрөнгөөс 30 саяыг нэмж байршуулан ашиглажээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 20.5 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 20 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажилагааны зардал – 183.2 сая
-Бусад зардал: 39.9 сая байна.
-Сайд Б.Чойжилсүрэнд нэг ч төгрөгийн хандив ирээгүй ч өөрөөсөө 1.4 тэрбумыг хандивын дансандаа байршуулсан-
Дөрөвдүгээрт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд ямар нэг хандив цуглараагүй бол өөрөөсөө 1.4 тэрбумыг дансандаа байршуулан сонгуульдаа ашиглажээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 81.2 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажилагааны зардал – 230.4 сая
-Радио телевиз ашиглах – 38 сая
-Цахим орчин ашиглах – 82.5 сая
-Бусад зардал – 6.7 сая
ҮЛДЭГДЭЛ: 961 сая төгрөг гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
-Сайд Л.Энх-Амгаланд “Эм Си Эс проперти” зэрэг 21 компани 620 саяыг ХАНДИВЛАЖЭЭ-
Тавдугаарт, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд 4 иргэнээс 40 сая, 21 хуулийн этгээдээс 620 сая буюу нийт 660 сая төгрөгийн хандив цугларчээ. Харин нам эвслээс 7.5 саяыг хандивласан бол өөрийн хөрөнгөөс 300 саяыг нэмж байршуулан ашиглажээ.
Хуулийн этгээд:
-“Гүүдсек ҮЦК” ХХК – 30 сая
-“Номадик софтвэр солюшн” ХХК – 30 сая
-“Дижитал повэр” ХХК – 30 сая
-“Шинэхэн инвест” ББСБ – 30 сая
-“Эрчим сүлжээ” ХХК – 30 сая
-“Агар энержи” ХХК – 30 сая
-“Скай инфра групп” ХХК – 30 сая
-“Эм Си Эс эстэйт” ХХК – 30 сая
-“Чингис эко тур” ХХК – 30 сая
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
-“Тавантолгой цахилгаан станц ус хангамж” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 30 сая
-“Ухаа худаг ус хангамж” ХХК – 30 сая
-“Өгөөж чихэр боов” ХХК – 30 сая
-“Эм Си Эс проперти” ХХК – 30 сая
-“Интернэйшнл медикал центр” ХХК – 20 сая
-“Эм Си Эс пропертиз холдинг” ХХК – 30 сая
-“Эм Си Эс интернэйшнл” ХХК – 30 сая
-“Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисес” ХХК – 30 сая
-“Юнисервис сольюшн” ХХК – 30 сая төгрөг байна.
-Б.Энхбаярт нийт 466.7 саяыг ХАНДИВЛАСАН-
Зургаадугаарт, ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярт 52 иргэнээс 226.7 сая, 9 хуулийн этгээдээс 210 сая буюу нийт 436.7 сая төгрөгийн хандив цугларчээ.
Хуулийн этгээд:
-“Эрчим” ХХК – 30 сая
-Нэр тодорхойгүй – 30 сая
-“Тюлип” ХХК – 30 сая
-“Эрчимхүү” ХХК – 30 сая
-“Сорбусмед” ХХК – 30 сая
-“Грэйт вэй” ХХК – 30 сая
-“Смарт лаб” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 59.3 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 20 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажилагааны зардал – 284 сая
ҮЛДЭГДЭЛ: 103.1 сая гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
-Ж.Энхбаярт нэг ч төгрөгийн хандив ирээгүй-
Долоодугаарт, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт ямар ч хандив цуглараагүй бөгөөд өөрийн хөрөнгөөсөө 976 саяыг хандивын дансанд байршуулж, сонгуульдаа ашиглажээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 124.7 сая
-Зурагт самбар, лед дэлгэц байршуулах – 3 сая
-Намын далбааг гудамжинд байрлуулах, уриа таних тэмдэг ашиглах – 59.4 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 100.3 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажилагааны зардал – 359.7 сая
-Радио телевиз ашиглах – 30 сая
-Цахим орчин ашиглах – 24.4 сая
-Өдөр тутмын сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 8.4 сая
-ҮЛДЭГДЭЛ: 265.4 сая төгрөг гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
-С.Эрдэнэболдод 584 саяыг ХАНДИВЛАЖЭЭ-
Наймдугаарт, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдод 180 иргэнээс 544.2 сая, 2 хуулийн этгээдээс 40 сая буюу нийт 584.2 сая төгрөгийн хандив иржээ.
Хуулийн этгээд:
-“Смарт дийл” ХХК – 30 сая
-“Эйл Би Эйч технологи” ХХК – 10 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 67.1 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 25.2 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажилагааны зардал – 462.4 сая
-ҮЛДЭГДЭЛ: 29.3 сая төгрөг
-Р.Эрдэнэбүрэнд 417 саяыг ХАНДИВЛАСАН-
Есдүгээрт, УИХ-ын гишүүн, “20 МИНУТЫН ХОТ” үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд 81 иргэнээс 317.7 сая, 4 хуулийн этгээдээс 100 сая буюу нийт 417.7 сая төгрөгийн хандив иржээ.
Хуулийн этгээд:
-“Сонголт дизайн” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 10 сая
-“Ухаа худаг ус хангамж” ХХК – 30 сая
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал хэвлүүлж, зурагт самбар байрлуулах зэрэгт – 85.7 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 4.2 сая
-Ухуулагчийн цалин, урамшууллын зардал – 171.3 сая
-Сонгуулийн үйл ажиллагааны бусад зардал – 8.7 сая
-Радио телевиз ашиглах – 25.7 сая
-Цахим орчин ашиглах – 32.6 сая
-Сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 23.8 сая
-ҮЛДЭГДЭЛ: 65.3 сая гэж дансны мэдээлэлдээ дурдсан байна.