Гуравдугаар сарын сүүлчээр Энэтхэгийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хотууд түгжигдсэн тул хотууд хөдөлгөөнгүй болжээ. Ажлын байрууд хаагдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зогсч, хүмүүс гэртээ үлдэх болжээ. Харин гэрэл зурагчин Парул Шарма эзгүй нийслэл Дели хотыг баримтжуулахаар шийджээ.
“Над шиг тайван бус хүнд түгжигдэх нь маш хэцүү байсан” гэж Шарма ВВС-д утсаар өгсөн ярилцлагадаа хэлжээ. Азаар түүнд камер, шаардлагатай дамжуулалт бүхий хэрэгсэл болон хотыг тойрох сэтгүүлчид, албан тушаалтнууд, эмч, сувилагч зэрэг зайлшгүй шаардлагатай ажилчид хамт явах боломжтой болсон байна. “Би үүл, шувууг харж байсан, гэхдээ хүний ул мөр огт байгаагүй” гэж тэрбээр ярьжээ.
Тэрбээр Делигийн түүхэн дэх ер бусын агшныг харуулсан 10000 орчим гэрэл зурагтай болжээ. Эдгээр тод гэрэл зургуудын цуглуулга нь одоо түүний Roli Books-ээс эрхлэн гаргасан 'Dialects Of Silence' номын шинэ хэсэг болсон аж. “Би дурсгалт газруудаар яваагүй, бага насныхаа дурсамжийг авчирдаг газруудаар явсан” гэж Шарма хэлсэн байна.
С.Хонгорзул
Эх сурвалж BBC