Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Алтай-Бургастай боомт хүртэлх авто замын ажлыг эхлүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзлаа. Ирэх намрын чуулганаар батлах Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө, хууль, эрх зүйн шинэчлэл хийх “Гурван төгөлдөршил”, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсэд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Өмнөх парламентад Говь-Алтай аймгийг УИХ-ын хоёр гишүүн төлөөлөн ажилладаг байсан бол одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд УИХ-ын 10 гишүүн сонгогдон ажиллаж байна. Тиймээс бүс нутгийн хөгжлийн төлөө УИХ-ын гишүүд талцал, хуваагдалгүйгээр хамтран ажиллана гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоор баруун бүсэд эрчим хүч, авто зам, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр зарласан. Тодруулбал, баруун бүсийн аймаг бүр хилийн боомттой учраас аймгийн төвөөс боомт хүртэл авто зам барьж, гадаад зах зээлд ойртож, эдийн засгийн коридороо хөгжүүлэх боломж бий. Тиймээс Говь-Алтай аймагт гэхэд Алтай-Бургастай боомт хүртэлх авто замын ажлыг эхлүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөж байна.

Цаашлаад баруун бүс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй учир эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг барьж шинээр барилга, орон сууцны хороолол, үйлдвэр барихад шаардагдах дэд бүтцүүдийг бий болгоно гэлээ.

ТАНИЛЦ: Өнөөдөр дараах 3 байршилд зам хааж, засвар хийнэ
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах 3 байршилд зам хааж, засвар хийнэ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа