Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахлахаар болсон байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан,

"Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн 3 жилд 3 дахин тэлсэн билээ.

Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов.

Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна.

Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё" гэжээ.

30 ширхэг  нойтон тарвага хот руу нэвтрүүлэхийг завджээ
30 ширхэг нойтон тарвага хот руу нэвтрүүлэхийг завджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд