ТАНИЛЦ: Яг одоо засварын ажил хийгдэж байгаа замын байршлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өчигдөр орой буюу баасан гарагаас эхлэн дараах байршилд авто зам шинэчлэлийн ажил эхлээд байна. Тодруулбал,

  • Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
  • Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
УИХ-ын гишүүдийн ХАНДИВ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ньюком“ зэрэг 7 байгууллагаас 200 саяыг ХАНДИВЛАСАН бол У.Отгонбаярт “Тод майнинг“ нарын 9 компани 225 саяыг ХАНДИВЛАЖЭЭ
УИХ-ын гишүүдийн ХАНДИВ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ньюком“ зэрэг 7 байгууллагаас 200 саяыг ХАНДИВЛАСАН бол У.Отгонбаярт “Тод майнинг“ нарын 9 компани 225 саяыг ХАНДИВЛАЖЭЭ
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!