Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүдийн ХАНДИВ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ньюком“ зэрэг 7 байгууллагаас 200 саяыг ХАНДИВЛАСАН бол У.Отгонбаярт “Тод майнинг“ нарын 9 компани 225 саяыг ХАНДИВЛАЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 26 секунд

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.

Тэгвэл шинээр бүрдсэн парламентад тойргоос сонгогдсон гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа дараах 10 гишүүний хандивын мэдээллийг танилцуулж байна.

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд "Хүчитшонхор"-оос 30 саяыг ХАНДИВЛАСАН-

ХУД-т МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд 35 иргэнээс 227.9 сая, 3 хуулийн этгээдээс 65 сая буюу нийт 292.9 сая төгрөг хандивлажээ.

Хуулийн этгээд:

-“Бридж моторс” ХХК – 5 сая

-“Кэйбридж” ХХК – 30 сая

-“Хүчитшонхор” ХХК – 30 сая

Зарцуулалт:

-Тараах материал – 105.5 сая

-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 144.6 сая төгрөг зарцуулсан байна.

ҮЛДЭГДЭЛ: 42.6 сая төгрөг Төрийн банкны дансанд

-П.Мөнхтулгад 12 хуулийн этгээдээс 300 саяыг хандивлажээ-

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн П.Мөнхтулгад 4 иргэнээс 32 сая, 12 хуулийн этгээдээс 300 сая буюу нийт 332 сая төгрөг хандивласан байна.

Хуулийн этгээд

-“Ленус мед” ХХК – 20 сая

-“Мобилог” ХХК – 30 сая

-“Фримен финтек” ХХК – 20 САЯ

-“Бяцхан мэргэн” ХХК – 30 сая

-“ТМТ” ХХК – 30 сая

-“Тектроник” ХХК – 30 сая

-“Глобал солюшн” ХХК – 30 сая

-“Тектроник” ХХК – 10 сая

-“Фримен финтек” ХХК – 10 сая

-“Хөх чоно групп” ХХК – 30 сая

-“Тоонот эх булаг” ХХК – 30 сая

-“Комфорт импекс” ХХК – 30 сая төгрөг тус тус хандивлажээ.

-З.Мэндсайханд ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй бол өөрөөсөө 420 саяыг байршуулж, ашиглажээ-

Гуравдугаарт, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн З.Мэндсайханд 17 иргэнээс 65.2 сая төгрөг хандивласан бол ямар нэг хуулийн этгээдээс хандив ирээгзй байна. Өөрийн хөрөнгөөсөө 420 саяыг байршуулж, сонгуульдаа ашиглажээ.

Зарцуулалт:

-Тараах материал – 70.9 сая

-Гудамжинд самбар, дэлгэц байрлуулах – 4.8 сая

- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 289.2 сая

-Радио телевиз ашиглах – 45.7 сая

-Цахим орчин ашиглах – 72 сая төгрөг зарцуулсан аж.

ҮЛДЭГДЭЛ: 2.6 сая

-Н.Наранбаатарт нийт 599.9 сая төгрөгийн хандив цугларсан-

Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт 57 иргэнээс 399.8 сая төгрөг, 7 хуулийн этгээдээс 200 сая буюу нийт 599.9 сая төгрөг хандивлажээ.

Хуулийн этгээд:

-“Энержи Ресурс” ХХК – 30 сая

-“Юнайтед пауэр” ХХК – 30 сая

-“Ухаа худаг ус хангамж” ХХК – 30 сая

-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая

-“Тавантолгой цахилгаан станц” ХХК – 30 сая

-“М-Армор” ХХК – 20 сая

-“Волп пауэр” ХХК – 30 сая

Зарцуулалт:

-Тараах материал – 154.4 сая

-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 348.2 сая

-Бусад зардал – 15 сая төгрөг байна

ҮЛДЭГДЭЛ: 82.1 сая төгрөг харилцах дансанд гэж мэдээлэлдээ дурджээ.

-Боловсролын сайд П.Наранбаярт 5 хуулийн этгээдээс 100 сая төгрөг хандивласан-

Тавдугаарт, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярт 100 иргэнээс 143 сая, 5 хуулийн этгээдээс 100 сая буюу нийт 243 сая төгрөгийн хандив цуглажээ. Тодруулбал,

Хуулийн этгээд:

-“Фэликс нэтворк” ХХК – 30 сая

-“Маргад Эрдэнийн орд” ХХК – 15 сая

-“Мардэнэ” ХХК – 15 сая

-“МФ ГРУПП” ХХК- 30 сая

-“Эко кар центр” ХХК – 10 сая

Зарцуулалт:

-Тараах материал – 21.3 сая

-Уулзалт, хурал цуглаан хийх – 20.7 сая

- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 170.2 сая

-Цахим орчин ашиглах – 13.8 сая

ҮЛДЭГДЭЛ: 16.8 сая

-Сайд Ч.Номинд ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй бол өөрөөсөө 392.8 саяыг байршуулж, сонгуульдаа ашиглажээ-

Зургаадугаарт, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд 16 иргэнээс 125.6 сая төгрөг хандивласан бол ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй байна. Харин өөрийн хөрөнгөөс 392.8 саяыг дансандаа байршуулж сонгуульдаа зарцуулжээ.

Зарцуулалт:

-Тараах материал – 105.1 сая

-Намын далбааг гудамж талбайд байршуулах, таних тэмдэг болон уриа ашиглах – 14.3 сая

-Уулзалт, хурал цуглаан хийх – 15.4 сая

- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 48.2 сая

-Цахим орчин ашиглах – 86.9 сая төгрөг байна.

ҮЛДЭГДЭЛ: 248.2 сая төгрөг дансанд.

-У.Отгонбаяр 536.1 сая төгрөгийн хандив цуглуулжээ-

Долоодугаарт, УИХ-ын гишүүн У.Отгонбаярт 51 иргэнээс 311.1 сая, 9 хуулийн этгээдээс 225 сая буюу нийт 536.1 сая төгрөгийг хандивласан байна.

Хуулийн этгээд:

-“Мета моти” ХХК -30 сая

-“Тод майнинг” ХХК – 30 сая

-“Клаймакс интернэйшнл” ХХК – 30 сая

-“Наран мөнх дэлгэрэх” ХХК – 30 сая

-“Инерци” ХХК – 10 сая

-“Эм Ти Юу” ХХК – 30 сая

-“Төв төсөл” ХХК – 5 сая

-“Урлаг” ХХК – 30 сая

-“Интернэйшнл рөүд” ХХК – 30 сая төгрөг хандивласан байна.

Зарцуулалт:

-Тараах материал – 10.6 сая

- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 440 сая

-Радио телевиз ашиглах – 5 сая төгрөг зарцуулжээ.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Ньюком" зэрэг 7 байгууллагаас 200 саяыг хандивлажээ-

Наймдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 27 иргэнээс 121.5 сая, 7 хуулийн этгээдээс 200 сая буюу нийт 321.5 сая төгрөг хандивласан байна.

Хуулийн этгээд:

“Эм Эм Си Жи” ХХК – 30 сая

-“Нэгүн гүрэн продакшн” ХХК – 30 сая

-“Нано интернэйшнл “ХХК – 30 сая

-“Мөнх мацу” ХХК – 20 сая

-“Моннис интернэйшнл” ХХК – 30 сая

-“Ньюком” ХХК – 30 сая

-“Нордроуд” ХХК – 30 сая төгрөг байна.

Зарцуулалт:

- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 180 сая

-Цахим орчин ашиглах – 30.2 сая

ҮЛДЭГДЭЛ: 129.7 сая

-Б.Пүрэвдоржид "Энержи Ресурс" зэрэг 12 байгууллага 337 саяыг хандивлав-

Есдүгээрт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид 223 иргэнээс 388.3 сая, 12 хуулийн этгээдээс 337 сая буюу нийт 725.3 сая төгрөг хандивлажээ.

Хуулийн этгээд:

--“Энержи Ресурс” ХХК – 30 сая

-“Юнайтед пауэр” ХХК – 30 сая

-“Ухаа худаг ус хангамж” ХХК – 30 сая

-“Сод буян констракшн” ХХК – 17 сая

-“Текпак групп” ХХК – 20 сая

-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая

-“Тавантолгой цахилгаан станц ус хангамж” ХХК – 30 сая

-“Алтайн мийт” ХХК – 30 сая

-“Авид дэвшил” ХХК – 30 сая

-“Ангиртын гурван булаг” ХХК – 30 сая

-“Жаргалант шанд” ХХК – 30 сая

-“Марико” ХХК – 30 сая төгрөг байна.

Зарцуулалт:

-Тараах материал – 35 сая

-Зурагт самбар, дэлгэц байршуулах – 2 сая

-Намын далбааг гудамж талбайд байрлуулах – 2 сая

-Уулзалт, хурал цуглаан хийх – 18 сая

-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 669.8 сая

-Радио телевиз ашиглах – 5 сая

-Цахим орчин ашиглах – 10 сая төгрөг байна.

ҮЛДЭГДЭЛ:33.4 сая

-П.Сайнзоригт 6 хуулийн этгээд 180 саяыг хандивласан бол өөрөө 40 саяыг нэмж байршуулан ашиглажээ-

Аравдугаарт, УИХ-ын гишүүн П.Сайнзоригт 32 иргэнээс 190.1 сая, 6 хуулийн этгээдээс 180 сая буюу нийт 370.1 сая төгрөг хандивлажээ. Харин өөрийн хөрөнгөөс 40 саяыг нэмж байршуулжээ.

Хуулийн этгээд:

-“Бэст вестерн тех” ХХК – 30 сая

-“Мэйжик транзит” ХХК – 30 сая

-“И Си Си” ХХК – 30 сая

-“Хэруга партнерс” ХХК – 30 сая

-“Альфа медикал” ХХК – 30 сая

-“Эко вистом” ХХК – 30 сая төгрөг байна.

Зарцуулалт:

-Тараах материал – 18.5 сая

-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 70.6 сая төгрөг байна.

ҮЛДЭГДЭЛ: 321 сая төгрөг харилцах дансанд гэж мэдээлэлдээ дурджээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 найз тутмын 1 нь цахим залиланд өртөж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 найз тутмын 1 нь цахим залиланд өртөж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.