Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Газар тариалангийн бүс нутгаар хүйтэн хонох тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Энэ сарын 20-21 нд шилжих шөнө Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас анхаарууллаа. Мөн энэ сарын 20-21 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэн хонох тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна гэжээ.

2024 оны 09 сарын 22-ноос 2024 оны 09 сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст ихэнх нутгаар сэрүүснэ.

Аравдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Аравдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.