Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хойд бүсийн хөгжлийн төв”-өөс “ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ” санаачилгын хүрээнд "ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт Орхон аймагт ЕБС-иа төгссөн, тус аймгийн харьяалалтай, бакалаврын өдрийн ангид сонгогдсон 12 мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа 12 оюутныг хамруулж тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
Үүнд хамрагдах залуус нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол болон гадаад улсын их, дээд сургуульд суралцаж байгаа 1-4-р курсийн оюутан байх бөгөөд сурлагын голч дүн 3.0 аас дээш байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. 1-р курсийн оюутанд голч дүн хамаарахгүй, эссэ гол нөхцөл болно.
Тэтгэлэг горилогчдын өргөдлийг 2024 оны 9-р сарын 24-ний 18.00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8608-7776 дугаараас тодруулна уу.
"Эрдэнэт-шинэ илгээлт" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгогдсон 12 мэргэжлийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж аваарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!