Мьянмарт болсон үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал,
Вьетнам, Лаос, Тайланд зэрэг улсыг дайран өнгөрсөн Яги хар салхи өнгөрөгч долоо хоногт Мьянмар улсыг дайрсан бөгөөд нийт 226 хүн амь насаа алдаж, 77 хүн сураггүй алга болж, ойролцоогоор 630,000 хүнд тусламж шаардлагатай болсон байна. Түүнээс гадна үерийн улмаас 260,000 орчим га будааны талбай сүйдсэн гэх мэдээллийг тус улсын төрийн телевизээс өгөөд байгаа юм.
Иймд үерийн улмаас хохирсон иргэдэд тусламжийн гараа сунгахыг НҮБ-аас уриалж байгаа хэдий ч замын эвдрэл болон томоохон гүүрүүдийн эвдрэлийн улмаас тусламж үзүүлэх ажилд хүндрэл учирч байгаа аж.
С.Гүндэгмаа
Эх сурвалж: The Korean herald
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!