Ирэх Бямба гарагт автомашингүй өдөр болно. Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулдаг энэ өдөр хотын төвийн зарим байршилд зам хязгаарладаг бол давхцаад зарим байршилд авто замын засварыг ч бас төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын ЗАХЯХ-ийн дарга О.Энхбаатар хэлэхдээ "Автомашингүй өдрийг тохиолдуулан дөрвөн байршилд замыг хэсэгчилж хаахаар төлөвлөсөн. Тодруулбал Нарны замын засвар шинэчлэлийн хүрээнд паркийн баруун уулзвараас "Урбаник"-ийн уулзвар хүртэлх 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдрөөр буюу 21-ний өдөр хааж, хучилтын ажил хийгээд маргааш нь буюу 22-ны өдөр хойд замыг нь хаахаар төлөвлөсөн. Энэ зам бүрэн хаагдахгүй. Хөдөлгөөнийг нэг урсгалтай явуулах юм. Мөн Яармагийн гүүрнээс 550 метр хүртэлх замыг хэсэгчлэн хаана. Энд засварын ажлыг 21, 22-нд гүйцэтгээд 23-ны өглөө нээхээр төлөвлөсөн. Гуравдугаарт Архивчдын гудамж буюу нисэхийн аюулгүйн тойргоос урагшаа Архивын Ерөнхий Газар хүртэлх 1.7 км газрыг хэсэгчлэн хаах юм. Эхний өдөр баруун талын зорчих хэсгийг хаагаад дараагийн өдөр нь нөгөө урсгалын замыг нь хаах юм. Түүнчлэн Хонхны гудамж буюу Андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21, 22, 23-ны өдрүүдэд хааж, засвар хийхээр төлөвлөсөн" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!