Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Помпео Монгол дахь айлчлалаа цуцалжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео аравдугаар сарын 4-нөөс 6-ны хооронд Азийн орнуудаар хийх байсан айлчлалаа Япон улсад хийх айлчлалаар хязгаарлахаар шийдсэн тухай Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар, Помпео Токио хотод айлчилж, АНУ, Австрали, Энэтхэг, Японыг оролцуулсан Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээнд оролцогч улс орнуудын гадаад хэргийн сайд нартай уулзах төлөвтэй байна гэжээ. Тэрбээр аравдугаар сарын 4-нөөс 8-ны хооронд Японоос гадна Монгол, БНСУ-д айлчилж, өндөр дээд албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөж байсан аж. М.Помпео Азийн орнуудаар дахин айлчилна гэдгийг Төрийн Департамент онцолжээ.

Дональд Трамп дэлхийн удирдагчдад талархал илэрхийлжээ
Дональд Трамп дэлхийн удирдагчдад талархал илэрхийлжээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна