АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биеийн байдалд нь санаа зовниж буйгаа илэрхийлж, хурдан эдгэрэхийг хүссэн дэлхийн удирдагчдад талархал илэрхийлжээ.
Эрч хүч, цовоо байдал, өөдрөг үзэл нь аюултай вирусийг дарахад нь тусална гэж найдаж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Д.Трампт илгээсэн цахилгаанд дурдсан байна. Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы канцлер Ангела Меркель, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон бусад удирдагч АНУ-ын Төрийн тэргүүнийг хурдан эдгэрэхийг хүсжээ.
Тэргүүн хатагтайн хамтаар коронавирусний халдвар авсан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, Д.Трампын зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын 3 сенатч, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сэтгүүлч коронавирусээр халдварлажээ.