Өнгөрөгч ням гарагт Марроко улсын өмнөд бүс нутгаар аадар бороо орж, үер буусны улмаас 20 иргэн амь насаа алдаж, есөн иргэн сураггүй алга болсон талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Тата, Эррахидиа, Тизнит, Тингхир, Тарудант мужуудад Испани, Канад, Перу улсын гурван гадаадын иргэн амиа алдсан тухай мэдээлсэн байна. Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар тус яам мэдэгджээ.
Тус улсын жилийн дундаж хур тунадасны хэмжээ 253 мм байдаг аж. Өнгөрсөн Ням гарагт гурван цагийн турш 170 мм хур тунадас үргэлжлэн орж, их хэмжээний үер буусны улмаас тог цахилгаан тасалдаж, ус хангамж, харилцаа холбоо бүрэн тасалдахад хүрчээ.
Эх сурвалж: ОБЕГ