Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт халдвар авсан хүний тоо өдөрт 81 мянгаар нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Энэтхэгт коронавирусний халдварын тоо нэг өдөрт 81 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 6.39 саяыг давжээ. Энэ тухай Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яам мэдэгдсэн байна.  Энэтхэг халдвар авсан хүний тоогоор хоёрдугаарт жагсаж байгаа бөгөө нэгдүгээрт АНУ тэмдэглэгдэж байна. Тус улсад нийт 7.2 сая хүн коронавирусээр халдварлажээ.

Энэтхэгт халдвар авсан 78 мянга гаруй хүн өнгөрсөн хоногт эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 5.35 сая давжээ. Өнгөрсөн хоногт тус улсад 1.06 сая хүнээс шинжилгээ авсан байна.

“Халдвар авсны улмаас эдгэрсэн тохиолдлын тоогоор Энэтхэг дэлхийд тэргүүлж байна. Хүмүүс олноороо эдгэрч, нас баралтын түвшин буурч байгаа нь идэвхтэй тохиолдлын тоог багасгахад хүргэж байна” хэмээн Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ. Нэг өдрийн дотор тус улсад 1095 хүн нас барж, нас баралтын тоо 99 мянга давсан аж.

"Сэрсэн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ
 
Б.Баттөмөр: Ядуурал хөдөө орон нутагт 4 дахин их байна. Малчдын амьжиргааг сайжруулах шаардлагатай
Б.Баттөмөр: Ядуурал хөдөө орон нутагт 4 дахин их байна. Малчдын амьжиргааг сайжруулах шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.