Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

226 тарвага хураан авч устгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 6 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч 8 дугаар сарын 5-наас эхлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд хамтран хөдөлгөөнт эргүүл шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар энэ хугацаанд Увс, Завхан аймгийн нийтийн тээврийн автобус, Тариат, Хангай, Цахир, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумын 23 холбогдогчоос 226 тарвага, түүний бүтээгдэхүүнийг хураан авч, шинжлэн халдвар хамгаалал био аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан тусгай зориулалтын нүхэнд халдваргүйтгэн устгав.

Нийт дал гаруй сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр оногдуулсан байна.

Устгах ажиллагааг аймгийн Прокурорын газрын хяналтын прокоурор, Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, холбогдогч нарыг байлцуулан явуулжээ.

Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн хилийн тосгонд дүүгийн хамт очжээ
Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн хилийн тосгонд дүүгийн хамт очжээ
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.