Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн хилийн тосгонд дүүгийн хамт очжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн хилийн тосгоны сэргээн босгох ажлыг шалгахаар дүү Ким Ё Жоны хамт очлоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Түүний дүү сүүлийн хоёр сар олны өмнө гарч ирээгүй юм.

“Ким Жөн Ун хилийн Кимхва тойрог дахь бүтээн байгуулалтын ажлыг шалгаж, орон сууц, фермийн аж ахуй, зам тээвэр, цахилгаан хангамж, харилцаан холбоонд учирсан хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, сэргээн босгох ажлын үйл явцын талаар сонслоо” гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.

Бүтээн байгуулалтын төслийн 88 орчим хувь нь дууссан гэдгийг сонссоны дараа Ким Жөн Ун, “Ардын арми манай намын эрч хүчтэй, нягт нямбай удирдлага дор дэлхийд гайхагдах амжилтыг бүтээж байгаад сэтгэл хангалуун байна” гэжээ.  БНАСАУ-ын удирдагч Кимхва тойрогт эмэгтэй дүү Ким Ё Жоны хамт очиж, ийнхүү нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.

Японд ажилгүйдлийн түвшин өсжээ
Японд ажилгүйдлийн түвшин өсжээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.