Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авч ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан гэж НЗДТГ-аас мэдээлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна.

Тухайлбал,

  • Явган замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийнэ.
  • Өнөөдрөөс нийтийн тээврийн автобусны тоог 109-өөр нэмж, өдөрт 1187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирна. Мөн зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмлээ.
  • Явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, ердийн хөсөгтэй болон явганаар зам хөндлөн гарч байгаа хүмүүст ээлтэй орчин бүрдүүллээ.
  • Улаанбаатар хотын нийт авто замын 80 хувь засаж, шинэчлэх ажлаа үргэлжлүүлж байна.
  • Зарим байршилд эргэлт гарц шинээр хийж, туслах замуудын тоог олшруулах гээд цөөнгүй ажил зохион байгуулж байна” гэлээ.
М.Энхболдын охин Э.Хулан ИТХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшинэ
М.Энхболдын охин Э.Хулан ИТХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшинэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.