ИТХ-ын сонгуульд МАН-ын одоогийн 34 төлөөлөгчийн 17 нь дахин нэр дэвшиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өчигдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, 45 нэр дэвшигчээ тодруулсан. Тэгвэл эрх баригч нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд инженер, эдийн засагч, хуульчдыг голчлон нэр дэвшүүлэх бодлого баримталжээ.

Мөн нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн намын гишүүдийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх бодлогыг баримталсан гэж мэдэгдсэн ч УИХ-ын сонгуульд БГД-т өрсөлдөөд өвдөг шороодсон Ө.Сумъяабаатарыг дахин нэр дэвшүүлж байгаа юм. Түүнчлэн намын хорооны гишүүд намын бодлогоо баримталж хуралдааны үеэр заалнаас нэр дэвшүүлээгүй бөгөөд хотын удирдлагын аппаратад ажиллаж байгаа хүмүүсээ нэр дэвшүүлж буйгаа зарлан санал хураалт явуулсан аж.

Эрх баригч намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж буй 45 хүний 17 нь одоогийн НИТХ-ын төлөөлөгч байна. Тодруулбал, ИТХ-ын сонгуульд МАН-ын одоогийн 34 төлөөлөгчийн 17 нь дахин нэр дэвшиж байна

МАН-аас дараах 45 хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ. Тодруулбал,

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ:

1. Ж.Батбаясгалан

2. Б.Сэмжидмаа

3. Д.Ихбаяр

4. Ч.Мэндбаяр

5. Э.Энхтөр

6. Ө.Сумъяабаатар

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ:

7. Г.Ууганбаяр

8. Ч.Батзориг

9. О.Гэрэлт-Од

10. А.Баяр

11. Э.Одонтуяа

12. Б.Мөнхбаатар

13. Б.Галцог

14. Г.Жаргалсайхан

15. Т.Даваадалай

16. Ү.Оюунзул

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ:

17. Ц.Баттөр

18. Ц.Төрхүү

19. Э.Хулан

20. Г.Батзориг

21. Б.Сэргэлэнбаатар

22. Х.Нямбаатар

23. Ж.Сандагсүрэн

24. Н.Баярчимэг

25. Б.Хуягбаатар

26. Г.Батбаяр

СҮХБААТАР ДҮҮРЭГТ:

27. М.Говьсайхан

28. Б.Ану-Үжин

29. Х.Алтай

30. Б.Дөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ:

31. Л.Хосбаяр

32. Г.Батсайхан

33. А.Амартүвшин

34. Д.Мягмар

35. Ж.Энхжаргалан

36. Б.Буянтогтох

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ:

37. Н.Мандуул

38. Л.Ариунтуяа

39. Б.Мөнхбат

40. З.Төмөртөмөө

БАГАНУУР ДҮҮРЭГТ:

41. С.Даваасүрэн

42. Т.Отгонболд

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ:

43. С.Эрдэнэбаяр

НАЛАЙХ ДҮҮРЭГТ:

44. Д.Наянбаяр

45. Д.Отгонсүрэн

Паралимпаас алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар шагналаа
Паралимпаас алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар шагналаа
 
Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга: Аавынхаа малгайг шүтэж, өглөө бүр мөргөж, залбирдаг
Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга: Аавынхаа малгайг шүтэж, өглөө бүр мөргөж, залбирдаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!