Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Твиттер ашиглан есөн хүний аминд хүрсэн хэргээ хүлээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өөрийгөө “Твиттер алуурчин” гэж нэрлэсэн Япон улсын иргэн Такахиро Ширайши есөн хүнтэй твиттерээр холбогдож, аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Түүний байрнаас 2017 онд хүний биеийн хэсгүүд олдсон байна. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Токио хотын шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна.

Ширайши хүн амины хэрэгт буруутай нь тогтоогдвол Японы хуулиар цаазаар авах ял оноож магадгүй юм. Энэхүү хэрэг олон нийтийн сонирхлыг нэлээдгүй татсан бөгөөд 600 гаруй хүн анхны шүүх хуралдааныг үзэх гэж жагссан тухай олон нийтийн телевизийн NHK суваг мэдээлжээ.

Яллагдагч 2017 оны 3-р сард твиттер хаяг дээрээ “Амар аргаар амиа хорлох эмэгтэйчүүд холбогдоно уу” гэж жиргэсэн байна. Хохирогчдын найм нь эмэгтэй байсан бөгөөд тэдний нэг нь 15 настай байжээ. 20 настай цорын ганц эрэгтэй хохирогч Ширайши дээр найз охиныхоо байршлын дагуу очиж уулзсаныхаа дараа алагдсан тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Түүний гэрээс есөн цогцос хуваагдсан хавтгай байдалтайгаар олдсон аж.

А.Мишээл

Эх сурвалж: BBC

ХҮН Үндсэн хуулийн цэцэд хандлаа
ХҮН Үндсэн хуулийн цэцэд хандлаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.