Хөдөлмөрийн Үндэсний Намын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандаж ханджээ. Тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн 27 хүнийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргасан. Гэвч нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахын өмнөх өдөр Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг түдгэлзүүлэх захирамж гаргасан байна.
Улмаар тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээ илэрхийлээд байсан 27 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадсангүй.
Тэд өнөөдөр Захиргааны хэргийн шүүхийн захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа илэрхийллээ.