Маргааш зарим чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлд авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд зарим чиглэлийн замыг түр хугацаанд хааж засварт оруулаад буй. Тэгвэл хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдрүүдэд маргаашаас дараах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээнэ.

Богд уулын арын замыг маргааш нээнэ

Богд уулын арын авто зам буюу Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн шинэчлэх ажил өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхэлсэн. Тус чиглэлийн авто замыг маргааш өглөө 06:00 цагаас нээнэ.

газрын зураг, автомашин, авто зам ба бичвэр нарын зураг байж магад

Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны хөдөлгөөнийг нээнэ

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг өнгөрсөн сарын 30-ны өдрийн 23:00 цагаас хаасан. Тус авто замыг асфальт бетоноор хучсан бөгөөд суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг хийсэн юм. Авто замын хөдөлгөөнийг маргааш өглөө 06:00 цагт нээнэ.

газрын зураг, барилгын зураг төсөл ба бичвэр нарын зураг байж магад

П.Наранбаяр: Энэ жил 100 сургуулийн хүүхэд 3-р ангиасаа олон улсын “Пийрсон“ хөтөлбөрөөр англи хэл үзнэ
П.Наранбаяр: Энэ жил 100 сургуулийн хүүхэд 3-р ангиасаа олон улсын “Пийрсон“ хөтөлбөрөөр англи хэл үзнэ
 
Иргэд  Солонгос руу аялангаа эмчлүүлэх сонирхолтой байна
Иргэд Солонгос руу аялангаа эмчлүүлэх сонирхолтой байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!