Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: БЗС-аас зээл авсан хүмүүсээр мөнгийг нь төлүүл, зээлээ чөлөөлүүлсэн хүмүүсийг шүүхэд өг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр БЗС-ийн зээлийн асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Би ч энэ санд нэр холбогдож гөвүүлээд дууссан. Боловсролын яам өөрөө гэрээ хэлэлцээ зэргээ тодорхой болгомоор юм билээ. Анхнаасаа "Монгол Улсад ирж ажиллаад, чөлөөлүүлээрэй" гэж гэрээ хийчхээд, ирсний дараа баахан улс төр хийж тамласан шүү дээ. Төр амлалт өгсөн бол тэрийгээ биелүүлэх ёстой.

БЗС-аас зээл авсан хүмүүсээр мөнгийг нь төлүүл, зээлээ чөлөөлүүлсэн хүмүүсийг шүүхэд өг. Би мөнгөө төлж, гэрээгээ биелүүлээд, төрдөө ажиллаж яваа. УИХ-ын гишүүн гэхээрээ "алуулах" ёстой юм байлгүй" гэв.

П.Наранбаяр: 1380 хүн БЗС-аас авсан зээлээ төлөөгүй байна. Зээлээ 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн бий
П.Наранбаяр: 1380 хүн БЗС-аас авсан зээлээ төлөөгүй байна. Зээлээ 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн бий
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.