Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: 1380 хүн БЗС-аас авсан зээлээ төлөөгүй байна. Зээлээ 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал БЗС-ийн асуудалтай холбогдуулан "БЗС-д үүссэн 120 гаруй тэрбум төгрөгийн авлагыг яах вэ. Энэ авлага найдваргүй болох эрсдэлтэй гэж сүүлийн 10 жил яригдсан. Энэ асуудлыг хэрхэх вэ" гэх асуултыг тавилаа.

Боловсролын сайд П.Наранбаяр "1380 хүн БЗС-аас авсан зээлээ төлөөгүй байна. Зээлээ 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн бий. Цаашид байнгын хороотойгоо ярилцаж байгаад энэ зээлийн системийг шинэчилье гэж бодож байна" гэлээ.

ТОДРУУЛГА: “Aqua garden” хорооллын хэрэгт шинжээч томилогдсон. Нураах шийдвэр гараагүй
ТОДРУУЛГА: “Aqua garden” хорооллын хэрэгт шинжээч томилогдсон. Нураах шийдвэр гараагүй
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.