Өнгөрсөн парламентын хугацаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшээд, ялагдал хүлээсэн билээ.
“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.