Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН: Улс төрийн тэмцэл хийхээ зарлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус намаас нэр дэвшихээ илэрхийлсэн 27 хүн өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах боломжгүй болжээ. Тус намынханд ямар нэгэн үндэслэл хэлэлгүйгээр ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзсан байна. Захиргааны хэргийн шүүхин уг шийдвэрийг эсэргүүцэн тус намынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа "ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оруулахгүй байх талаар улс төрийн зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байна. Шуурхай журмаар шүүгчийн захирамж гаргаж, оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна. Сонгуульд орохтой холбоотой бүх бичиг баримтыг хууль ёсны дагуу маш нямбай бүрдүүүлсэн. Манай намд дотор хагарал маргаан тэмцэл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулахаас татгалзаж байгаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу үгүй юу гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна. Бид өнөөдөр ардчиллаа хамгаалахаар энд цуглаад байна. Бид нартай нэгдэж сонгуульд оролцохгүй бол ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мэссэж бидэнд тов тодорхой харагдаж байна. Ардчилсан нам,  түүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг шууд хэлье. Энэ удаа бид ардчилалтайгаа үлдэх үү гэдэг сонголт хийж байна. 2021 онд сонголтгүй сонголтыг иргэдэд тулгах болно. Монгол улсад ардчилал байх ёстой. Залуучууд үүнийг хамгаалах хэрэгтэй" гэлээ.

ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга: "АН-аас Пүрэвдаваагаар дамжуулан орон нутгийн сонгуульд хамтарч оролцох санал тавьж байсан. Бид зөвшөөрөөгүй. МАН-аас бусад бүх намыг нэгтгэж сонгуульд оролцох гэсэн АН-тай хамтраагүй учраас манай намыг сонгуульд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргуулж байна" гэв. 

Токио цамхагт Хакүхо аваргын 8 ханатай монгол гэрийг барина
Токио цамхагт Хакүхо аваргын 8 ханатай монгол гэрийг барина
 
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан зөвлөх инженерүүдтэй уулзаж, салбарын бодлогын талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.