Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богдхан уулын дархан цаазат газарт ан хийгээд зугтсан иргэнийг саатуулан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Богдхан уулын дархан цаазат газрын Зүүн дэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид наймдугаар сарын 16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй зугтсан бөгөөд ойр орчмын газарт үзлэг хийхэд тарвага буудаж нуугаад зугтсан байв. Улмаар байгаль хамгаалагчид Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдэн хамтран ажиллаж хулгайн ан хийсэн Улаанбаатар хотын иргэн н.З гэгч иргэнийг тогтоон саатуулж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой бөгөөд ан хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай.

Иргэн бүр Үндсэн хуулинд заасан иргэний журамт үүргээ биелүүлэн байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг Хамгаалалтын захиргаа өгч хамтран ажиллахыг уриалж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан 11:30 цаг хүртэл түр завсарлалаа
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан 11:30 цаг хүртэл түр завсарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.