Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт  иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариулж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ард иргэдийн дунд маш том хүлээлтийг үүсгэж байгаа ялангуяа нийгэм, эдийн засгийн 14 мега төслүүд монгол улсын эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх мөн эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд маш том нөлөө үзүүлнэ гэж харж байна. Хамгийн чухал нь эдийн засгийн өсөлтөө иргэн бүрд хүртээмжтэй байдлаар хэрхэн бий болгох вэ.

Энэ нь ирээдүйд монгол улс нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр чинээлэг улсын нэг болох бололцоог нээж өгнө. Үүний тулд хамгийн чухал асуудал нь санхүүжилт бөгөөд 120 тэрбумын санхүүжилтийг босгоход гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад улсын томоохон мега төслүүд ч гэсэн энэ жишгээр хэрэгжсэн байдаг.

Жишээ нь Лондоны метроны шинэчлэл, Өмнөд Африкийн төмөр зам, Австралийн ус цэвэршүүлэх байгууламж гэх мэтчилэн. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад ковидын өмнөх үед 15 хувьтай байсан. Үүний 12 хувь нь уул уурхайн салбар тэр дундаа Оюутолгой төсөл бүрдүүлж байсан. Азийн бусад орнуудын хувьд сүүлийн 40 жилд 40-60 хувийг эзэлж байна. Тэгэхээр үүнийг нэмэгдүүлэхийн тулд ямар алхмуудыг хийх вэ. Хоёрт нь зээлжих зэрэглэлийг тогтоодог 22 шалгуур үзүүлэлт байдаг. Манай улс макро эдийн засгийн үндсэн параметрээ сайжруулсан, үүнийг дагаад зээлжих зэрэглэл сайжрах боломжтой.

Манай улс эрчим хүчээ экспортлох боломжтой болж байгаатай уялдуулаад НАПСИ олон улсын эрчим хүчний сүлжээнд элсэх боломжтой юу. Ингэснээр монгол улс зүүн хойд азийн эрчим хүчний супер сүлжээнд шууд холбогдох боломжтой.

Манай төрийн өмчит компаниуд гадаадын зах зээлд үнэт цаас гаргах уу. Эдгээр компаниуд 15, 20 хувиа арилжаалж, зарсан мөнгөөрөө зэс хайлуулах үйлдвэр, төмөр замын холболтыг хийх боломжтой. Үүнтэй холбоотой төлөвлөгөө бий юу" хэмээн асуулаа.

Түүний асуултад МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол биднээс хамаарах зүйл юм. Бид хэд хэдэн зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэгдүгээрт төрийн албаны бүтэц данхайлаа гэж их ярьдаг. Гэсэн ч жил бүр данхайлгах асуудлыг өөрсдөө л ярьдаг. Тиймээс 2025 оны төсөвт төрийн албаны бүтэц, орон тоог нэмэхгүй байх ёстой. Хоёрдугаарт бид төрийн албаны бүтцийг багасгахын тулд монголчилж, тоог механикаар багасгах боломжгүй учир зөвлөх үйлчилгээг авах ёстой. Нийслэл хотод ч үүнтэй адил зарчмын шийдвэрийг гаргах ёстой. Хаана сургууль цэцэрлэг барихыг энд сууж байгаа УИХ-ын гишүүд төлөвлөдөг байж болохгүй, хүнээс үл хамаарсан технологи зохицуулах ёстой. Энэ утгаараа хэл ам болоод байгаа ЭТТ, Эрдэнэт үйлдвэрийг гаднын менежментээр удирдуулах нь зүйтэй. Эсвэл худалдан авалтыг салгах ёстой. Тийм учраас Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж менежментийн багийг бүрдүүлэн УИХ-д оруулж ирнэ. Хамгийн их мөнгөтэйгөөс нь эхлэн цэгцэлж засаглалаа сайжруулан улмаар үнэт цаасны арилжааг гаргах болно. Засгийн газар олон улсын түвшинд менежментийг хийж ажиллах болно" гэв.

Төсөл, арга хэмжээний ил тод, нээлттэй байдлыг хангуулах нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Төсөл, арга хэмжээний ил тод, нээлттэй байдлыг хангуулах нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо
 
Б.Жавхлан: Хамтарсан ЗГ байгуулагдаж “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлээд байна
Б.Жавхлан: Хамтарсан ЗГ байгуулагдаж “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлээд байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!