Цахим орчинд "С.Зориг агсны хэргийн цуврал нэвтрүүлэг"-ийн хөтлөгч Ч.Содбилэгийг Хойд Солонгост суух элчин сайдаар томилно гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар Засгийн газраас тодруулахад, “Худал мэдээлэл. Хойд Солонгост суух Элчин сайдаар биш дипломат ажилтнаар томилсон” гэлээ.
Ташрамд дуулгахад, Ч.Содбилэг нь Ерөнхийлөгчийн туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Ерөнхий сайдын Ажлын албаны үг илтгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.