Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Эмчлүүлж буй хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас өнөөдөр /2020.09.29/ мэдээллээ.

Монголд коронавируст халдварын батлагдсан нийт 313 тохиолдлоос 305 нь эдгээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 291 нь ажиглалтаас гарсан бол гэрийн ажилаглалтад 4, хяналтад 10 хүн байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол батлагдсан найман хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний хоёр нь биеийн байдал хүндэвтэр, зургаагийнх нь хөнгөн байна.

Өчигдөрийн байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсэнээс 35 нь томуу, томуу төст өвчилжээ. Тэдгээр иргэдийн 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 175 нь хөдөө орон нутгаас ирсэн байна.

Эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн тусламж авсан бол 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандсан байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д өчигдөр 38 хүүхэд шинээр мэндэлжээ. Тус төвд таван хүүхэд угаарын дуудлагаар хүргэгдэн ирж, эмнэлгийн тусламж аваад буцжээ.

Цасанд боогдсон иргэд алба хаагчдад талархал илэрхийллээ
Цасанд боогдсон иргэд алба хаагчдад талархал илэрхийллээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.