Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасанд боогдсон иргэд алба хаагчдад талархал илэрхийллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл “Ерөнхийлөгчийн-Овоо”-нд аялж явсан 15 иргэн “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй орчинд эсэн мэнд буулгасан.

Тухайн иргэдийн тээврийн хэрэгслийн шатахуун дууссан, тээврийн хэрэгсэл нь цасанд явах боломжгүй хүндрэлтэй нөхцөл үүссэн байсан юм.

Эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалсан алба хаагчдад иргэдийн төлөөлөл Онцгой байдлын газарт ирж талархал илэрхийллээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

 

 

Солонгост амьдардаг монгол залуус нэгнээ хөнөөжээ
Солонгост амьдардаг монгол залуус нэгнээ хөнөөжээ
 
Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Рунтай үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө
Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Рунтай үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.