Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгост амьдардаг монгол залуус нэгнээ хөнөөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

БНСУ-ын Гангвон мужийн Донхае дүүрэгт байрлах цагдаагийн газар энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын харьяат, 22 настай А болон 38 настай Б нарыг бусдын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Сэжигтэн А болон бусад бүлэг хүмүүс энэ сарын 21-ний өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэж, Монгол Улсын харьяат 48 настай С-ийн амь насыг хөнөөжээ. Хохирогч С-ийн цогцсыг амиа алдсаных нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр хамтран ажиллагсад нь олжээ. Сэжигтэн А болон бусад хүмүүс нь хохирогч С-ээс мөнгө зээлсэн бөгөөд буцаан өгөхийг шаардахад нь хүч хэрэглэн, улмаар амь насанд нь халдсан байна.

Донхае дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын харьяат А болон Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт хүлээлгэн өгөх юм.

Хятадын аялал жуулчлалын компаниуд сэргэжээ
Хятадын аялал жуулчлалын компаниуд сэргэжээ
 
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.