Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын аялал жуулчлалын компаниуд сэргэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Хятадын аялал жуулчлалын компаниудын 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа сэргээж, багийн аялал өнгөрсөн оныхтой харьцуулахад 40 орчим хувьд хүрчээ.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Хятад улсын 29.694 аялал жуулчлалын компани үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа бөгөөд эдгээр нь нийт аж ахуйн нэгжийн 75.7 хувийг эзэлж байгаа талаар тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Түүнчлэн онлайн аялал жуулчлалын салбар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 40 орчим хувьтай, одны зэрэглэлтэй зочид буудлуудын үйл ажиллагаа 91 хувьтай тус тус сэргэжээ. Соёлын салбарын хувьд одоогоор 790 театрын /36.5 хувь/, 47 600 дуу бүжгийн газар /93.2 хувь/, 4900 тоглоом, цэнгээний газруудын /31.7 хувь/ үйл ажиллагааг сэргээгээд буй. Оны эхний хагас жилд Хятадад онлайн соёл урлагийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн орлого 42.73 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 34 хувиар, онлайн дуу хөгжмийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн орлого 8.75 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар тус тус өссөн байна.  

Хамтарсан дадлага сургуульд 52 алба хаагч оролцож байна
Хамтарсан дадлага сургуульд 52 алба хаагч оролцож байна
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.