Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтарсан дадлага сургуульд 52 алба хаагч оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Дадлага сургууль Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Сайханы хөтөл”-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 52 алба хаагч оролцож байгаа юм.

Алба хаагчид ханан хад, асга, өндөр уулархаг газар орон дээр эрэн хайх, аврах ажиллагааны үед нэрвэгдэгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх, буулгах, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах зэргээр харилцан туршлагаа солилцож байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ДЭМБ: Коронавирусний түргэн оношлуурыг 133 оронд нэвтрүүлнэ
ДЭМБ: Коронавирусний түргэн оношлуурыг 133 оронд нэвтрүүлнэ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.