Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: ЭЗХЯ Улаанбаатарын зарим гудамжийг өргөсгөх зураг хийлгээд, тэр төслөө хариуцах нь “онигоо“ байхгүй юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Х.Нямбаатар тодорхой мэдэгдлүүдийг хийв. Тэрбээр,

"Манай Эдийн засаг, хөгжлийн яамны нөхөд Улаанбаатар хотын зарим гудамжийг өргөсөх зураг төсөл хийлгээд, тэр төслөө хариуцна гэдэг юм яриад байгаа. Шулуухан хэлэхэд онигоо байхгүй юу. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулаад өндөр дүн, нарийн үзүүлэлт ярих ёстойгоос Чингэлтэйн өргөн чөлөөг өргөсөх үү яах уу гэдгийг яам хариуцахгүй. Энэ бол маш том ТЭНЭГЛЭЛ" гэлээ.

Сануулахад, хамтарсан Засгийн газрын хүрээнд ЭЗХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга Лу.Гантөмөр ажиллаж буй билээ.

Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй
 
ЭЕРЭГ: “Guys”-ынханд мэдэгдэлгүй ээжүүдээр нь гэнэтийн бэлэг бариулж “УЙЛУУЛЛАА”
ЭЕРЭГ: “Guys”-ынханд мэдэгдэлгүй ээжүүдээр нь гэнэтийн бэлэг бариулж “УЙЛУУЛЛАА”
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.