Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн долоо хоногт 118 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.05-11/ нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Үүнээс Өмнөговь аймагт наймдугаар сарын 09-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 72 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 31 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг ӨНӨӨДӨР зогсооно
Иргэний шилжилт хөдөлгөөнийг ӨНӨӨДӨР зогсооно
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.