Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГБХЗХГ-аас “Уур амьсгал ба хүүхдийн эрх” сургалтын модуль хөтөлбөр боловсрууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

КОЙКА Олон улсын байгууллагын санхүүжжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол улсад 5 жилийн (2017-2021) хугацаатай “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл уг төслийн “Зорилт 3”-ын хүрээнд хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн байгууллагуудын чадавхийг сайжруулах, энэ чиглэлээр багш, эцэг эх, дотуур байрны багш нар болон өсвөр насны хүүхэд залуучуудад сургалт охион байгууллаа
Энэ  үйл ажиллагааны нэг хэсэг болж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Сургалт, судалгаа, мэдээллийн төв “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” үйл ажиллагааг Хүүхдийн Хөгжил, Оролцооны Үндэсний Сүлжээ ТББ –тай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү үйл ажиллагааны эхний шатанд өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” сургалтын модуль хөтөлбөр, гарын авлага, цахим хичээл боловсруулж сургалтын хэрэглэгдэхүүний багц, сургалтад хэрэглэгдэх видео болон анимэйшн, постер зэргийг бэлтгэсэн.

Мөн ун төслийн зорилтот аймгууд болох Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад түгээгээд байсан бөгөөд  есдүгээр сарын 13-24-ны өдрүүдэд эдгээр гурван аймгийн 15 сургуулийн 35 багшийг “Уур амьсгал ба хүүхдийн эрх” хичээлийн сургагч багшаар, 162 хүүхдийг чиглүүлэгчээр бэлтгэж, сургууль бүрд эко клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлж сургалт нөлөөллийн ажлуудыг хийлээ.

Мөн орон нутаг, сургуулийн удирдлагууд, хүүхдүүдтэй уулзалт хэлэлцүүлэгүүд зохион байгуулж цаашдын үйл аижллагаанд санал авч ажиллалаа.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.