Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Airbus” ажлын цагаа багасгаж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

Коронавирусний цар тахлын улмаас үйлдвэрлэлийн хэмжээ буурсантай холбогдуулан нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани ажлын байрны цомхотгол хийхгүйн тулд Франц дахь үйлдвэрүүдийнхээ ажлын цагийг багасгах тухай хэлэлцэж байна.

Хэлэлцээрт хүрсэн тохиолдолд 2021 оны нэгдүгээр сарын 1-нд төлөвлөгөө хүчин төгөлдөр хэрэгжих юм. Тус компанийн үйлдвэрүүд хоёр жилийн хугацаанд ажлын цагийг багасгасан байдлаар үйл ажиллагаа явуулж магадгүй байна. Ийм замаар “Airbus” компани үүссэн нөхцөл байдалд мэргэшсэн ажилтнуудаа алдахгүй байхыг хичээж байна.

“Үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх байдал тун бүрхэг байна” хэмээн Бүс нутгийн боловсон хүчний хэлтсийн дарга Дональд Фрати мэдэгджээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                           Цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас “Airbus” долдугаар сарын эхээр ажлын байрны тоог 15 мянгаар бууруулахаар төлөвлөж байснаас 5 мянга нь Францад байдаг ажилтнууд байжээ.
Арван алба хаагч тус бүрт таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
Арван алба хаагч тус бүрт таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.