Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арван алба хаагч тус бүрт таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын 10 алба хаагч тус бүрт орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг гардуулан өглөө.

Аймаг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч О.Болорцэцэг, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Уламбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Золбоо, гал унтраах автомашины жолооч, ахлагч С.Сугирбаатар, гал унтраах автомашины жолооч, ахлагч Д.Очирхуяг, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Улсын нөөцийн харуул, ахлах ахлагч З.Ганзориг, Улсын нөөцийн харуул, ахлах ахлагч Л.Отгонтөгс, Улсын нөөцийн бичиг хэрэг, аж ахуйн нярав, ахлах ахлагч Ц.Саранцацрал, Улсын нөөцийн харуул, дэд ахлагч Б.Мягмар нарын алба хаагчдад олгосон юм.

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд Айраг суманд ашиглалтад орох 35 айлын орон сууцанд захиалга өгсөн 10 алба хаагчид ийнхүү байрны урьдчилгааг нь шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

БНСУ-ын иргэн хил орчим амиа алдсан хэргийг хамтран мөрдөхийг уриалжээ
БНСУ-ын иргэн хил орчим амиа алдсан хэргийг хамтран мөрдөхийг уриалжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.