
Зам тээврийн ослын улмаас орон нутагт энэ сарын 27-нд хоёр хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ.
Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын “Намир” гэх газарт “Мустанг-150” маркийн улсын дугааргүй мотоцикл оройн 22.40 цагийн орчим онхолдож, жолооч Ц амиа алдсан байна.
Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн ойролцоо “Hyundai Sonata-7” маркийн автомашин шөнийн 00.20 цагт осолдож, жолооч нь амиа алдаж, хамт явсан гурван хүн гэмтсэн байна. Гурван хүний нэг нь дөрвөн настай хүүхэд байжээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.