Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн гурав хоногт нийт 1,626 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Үүнд:
Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 213 хүний шинжилгээ,
Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ,
Есдүгээр сарын 15-нд Киолн-улаанбаатарын онгоцоор ирсэн 76 хүний давтан шинжилгээ,
Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүний давтан шинжилгээ,
Есдүгээр сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ,
Тандалтын зорилгоор цуглуулсан 13 хүний шинжилгээ,
Сайн дурын 17 хүний шинжилгээ,
Дорноговь аймагт тусгаарлагдсан 19 хүний шинжилгээ,
Дундговь аймагт тусгаарлагдсан 37 хүний шинжилгээ,
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 294 хүний шинжилгээ,
Үүрэг гүйцэтгэж ажилласан 21 хүний шинжилгээ,
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 92 жолоочийн шинжилгээ багтаж байна.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний тухайд 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 305 нь эдгэрчээ.
Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д коронавирусийн улмаас 8 хүн эмчлэгдэж байна. Тэдгээр өвчтөний 6 нь хөнгөн,2 хүн хүндэвтэр байна” гэв.

 

Сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжтой
Сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжтой
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.