Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ALL IN HIT: Тоглолт 5-6 цаг үргэлжлэх бөгөөд D45 Ogino, Gala, Mc collection зэрэг 9 зочин уран бүтээлч оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

“Энэ хайр байж”, “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэг уран бүтээлээр охид, залуусыг байлдан дагуулж, Ub palace-ийн задгай талбайг дүүргэж байсан хайрын дууны эзэд болох Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болно.

Тоглолтын Ерөнхий найруулагчаар 333 энтэртайнментийн Ерөнхий найруулагч Д.Мөнх-Оргил, тайзны найруулагчаар Б.Батцэрэн /Баажаа/ нар ажиллаж байна. Тоглолтын зохион байгуулалтад нийт 500 орчим хүн ажиллаж буй. Тоглолтын гүйцэтгэх продюсер, маркетинг сурталчилгааг Нэгүн консалтинг компанийн захирал Ч.Пүрэвхүү, Хэвлэл мэдээллийг С.Энхцэцэг, Э.Нарандулам нар хариуцан ажиллаж байна. Мөнхийн реп, flash, Outlaw, No name хамтлагууд өөрсдийн бүх хит дуугаа буюу нийт 76 дуу дуулна. All in hit тоглолтын утга учир нь энд оршиж байгаа. Учир нь 2005-2015 оны бүх ХИТ дуунууд нэг тайзан дээр эгшиглэнэ. Мөн хайрын хип хоп хамтлагууд хамтарч тоглолт хийж буй нь анхных билээ. Тийм ч учраас тоглолтын уур амьсгал үнэхээр гайхалтай байх болно. Зөвхөн үндсэн уран бүтээлчид ч гэлтгүй зочин уран бүтээлчид ч үе үеийн хит дуунуудаа дуулна. D45 Ogino, Gala, Маралжингоо, Dijital, Mc collection зэрэг 9 зочин уран бүтээлч оролцож буйг дуулгахад таатай байна. Мөн sundance хамтлаг оролцоно.

Тоглолт 18 цагаас эхлэх бөгөөд хаалга 14 цагт нээгдэнэ. Тоглолт 5-6 цаг үргэлжилнэ. Тоглолт Хит паркад болох ба ариун цэврийн байгууламж бүрэн шийдэгдсэн. Мөн үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хоол, ус ундаа, алкохолны төрлийн ундаагаар үйлчлэх асрууд тоглолтын талбайд байрлаж ажиллана.

Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй
Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.