Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй туузан хорхойтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр:

-Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх Централ тауэр барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Уг мэдээллийн дагуу НЭМГ-ын холбогдох чиглэлийн улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар цахим сүлжээнд оруулсан бичлэгт гарч буй нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр гэж тогтоох боломжгүй байсан бөгөөд мэдээлэлд тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол ус байгаагүй, зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Цахим сүлжээнд тархаад буй мэдээлэлтэй ижил утга бүхий мэдээлэл төрийн байгууллагад ирээгүй бөгөөд гомдолд дурдсан Централ тауэр барилгын харуулын ээлжийн даргад холбогдох мэдээллийг танилцуулахад ямар нэгэн мэдээлэл иргэдээс ирээгүй гэсэн тайлбар өгсөн. Өнгөрсөн жилийн өдийд мөн энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж байсан бөгөөд хяналт шалгалт хийхэд нотлогдоогүй юм. Иймд иргэд цахим сүлжээнд олныг түгшүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна. Хэрэв энэ төрлийн эрүүл ахуйн холбогдолтой, халдварт өвчин гарч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг тогтоовол тодорхой нотлох баримтыг байршлын хамт төрийн байгууллагад санал хүсэлт, гомдол гаргахад бид чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийн, хариу арга хэмжээг авч ажилладаг.

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд Филиппин Улстай хамтран ажиллана
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд Филиппин Улстай хамтран ажиллана
 
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.